
Дээрхи ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Нийгмийн Халамж Үйлчилгээний Хэлтэс албан хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарлаа хандуулан ХАХНХЯам болон аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр өөрийн аймагт 48 айлийн орон сууц барихаар Дархан сумын 12-р багийн нутаг 13-р хороололд 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шав тавьлаа.
Уг арга хэмжээнд ХАХНХЯамны сайд С.Эрдэнэ, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга Л.Золбоот, Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Ганболд болон хэлтсийн хамт олон, албаны бусад хүмүүс оролцлоо.
Эх сурвалж: www.darkhan-khalamj.mn