
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, баруун болон говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна., Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 8-13 градус, Их нууруудын хотгор болон зүүн зүгийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. 18-20 градус дулаан байна.