Шилдэг теннисчид “Cincinnati Open”-нд өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

Шилдэг теннисчид “Cincinnati Open”-нд өрсөлдөж байна



WTA болон ATP холбооны ээлжит цуврал болох “
Cincinnati Open” тэмцээн АНУ-ын Цинциннатид үргэлжилж байна. Нийт 6 сая 098 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй шилдэг теннисчид бүгд оролцож байна.

Энэ сарын 12-нд эхэлсэн
тус тэмцээний эмэгтэйчүүдийн шөвгийн 16-н тоглолтууд эхлээд байна. Тэмцээний гуравт эрэмбэтэй
ОХУ-ын Мария Шарапова, 16-т эрэмбэтэй Мария Кирилленко, АНУ-ын Винус Уильямс
нар гуравдугаар тойрогт шалгарч чадсангүй.

Тэмцээний дөрөвдүгээр тойрогт хосын төрлийг тэргүүлэн
тоглож буй Италийн Сара Эррина, Роберт Винчи нар оноолт таарчээ. Мөн Мария
Шараповаг буулган авсан АНУ-ын
Слоан Стефенс Сербийн Елена Янковичтай тоглох юм.


Энэ оны анхны "Их дуулга" болох "Австралийн нээлттэй тэмцээн"-ий шөвгийн наймд гуравт эрэмбэтэй тоглосон агуу Серена Уильямсыг 3:6, 7:5, 6:4-ийн харьцаагаар буулган авч хагас шигшээд шалгарч байсан Стефенс Мария Шараповаг  2:6, 7:6, 6:3-аар сөхрүүлсэн байна. Тэрбээр Rome болон French Open-нд Шараповад ялагдаж байсан ч энэ удаа түүнээс илүү байж чадлаа. Тэрбээр дараагийн тойрогт 14-т эрэмбэтэй Сербийн Елена Янковичийг буулгах аваас Италийн аль нэгтэй хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглох юм. Өдгөө Слоан Стефенс WTA чансааны 17-д бичигдэж байна. Стефенс энэ жилийн гурав дахь "Их дуулга" болох "Уимблдон"-ы шөвгийн наймд шалгарахдаа тус тэмцээний аварга Францын Марион Бартольд ялагджээ.

Эрчүүдийн хувьд Сербийн Новак Жокович, Их Британий Энди Мюррей, Испаний Рафаэль Надаль,
Швейцарийн Рожер Федерер нарын шилдгүүд оролцож байгаагаас тэд бүгд гуравдугаар
тойрогт шалгарчээ.

Тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн аварга 583 мянган ам.доллар хүртэж, чансааны 1000 оноо авах бол эмэгтэй аварга 426 мянган ам.доллар хүртэж, чансааны 900 оноо хүртэх юм. Тэмцээний гуравдугаар тойрогт шалгарсан теннисчид 23-38 мянган ам.долларын шагнал хүртэх ажээ. Тэмцээний аваргууд ирэх ням гаригт тодорно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж