Аймгийн Залуучууд хөгжлийн төвтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

Аймгийн Залуучууд хөгжлийн төвтэй боллоо

Монголын Оюутны холбоо, Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Улаан загалмайн нийгэмлэгүүд хамтран Олон улсын Залуучуудын өдрийн хүрээнд Дархан-Уул аймагт Залуучууд хөгжлийн төвийн нээлтийн үйл ажиллагаа наймдугаар сарын 13-ны боллоо.

Тус төв нь Дархан-Уул аймгийн ЭМШУИС-ийн дотуур байранд байрлаж байгаа бөгөөд оюутан залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэх, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах зорилготой юм байна.

Залуучууд хөгжлийн төвийн нээлтийн арга хэмжээнд зориулж, залуучуудын хэзээний танил болсон Бундын тамга хамтлагийн ”Хаагаагүй хаалгана цаана” драмын жүжгийг Залуучууд театрт тоглосон талаар Дархан-Уул аймгаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж