Төв банк ам.доллар, юань худалдлаа

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

Төв банк ам.доллар, юань худалдлаа

Монголбанк өнөөдөр /наймдугаар сарын 15/ гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бол Монголбанк 16 сая ам.долларыг 1569.20 төгрөгийн хаалтын ханштайгаар, 29.5 сая юанийг 256.0 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдаж, валютын захад ам.доллар болон юань нийлүүлсэн байна.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж