Л.Болд Дэклан Келлехэрийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

Л.Болд Дэклан Келлехэрийг хүлээн авч уулзлаа

Сайд Л.Болд Ирланд Улсын Элчин сайд Дэклан Келлехэрийг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Ирланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Дэклан Келлехэрийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцлоо.

Ирланд Улс Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын даргын үүргийг гүйцэтгэх үед Монгол Улс тус байгууллагын гишүүнээр элссэн нь хоёр талын харилцаанд чухал ач холбогдолтой болсныг талууд онцлон тэмдэглэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж