
Иерусалим хотноо бүрэн нууц байдалд Палестин-Израилийн хэлэлцээр эхэлжээ. Израилийн талыг Ципи Ливни Палестины талыг Саиб Арикат нар тус тус төлөөлж байна. Хоёр долоо хоногийн дараа Иерихо хотноо эхлэх хоёр орны хэлэлцээрийн эхний шатанд хэлэлцэх асуудлын талаар тэд тохиролцоог хийж байгаа юм. Мөн энэ хэлэлцээрт АНУ-ын төлөөлөгч Мартин Индик оролцож байна.
Хэлэлцээрийн агуулгын талаар мэдээлэл алдахгүйн тулд эхний уулзалт бүрэн хэмжээний нууц байдалд хийгдэж байна. Мэдээлэл алдагдахыг үгүйсгэх аргагүй. Хүсэл байвал түүнийг хэзээ ч хийж болно. Энэ нууц байдал нь хоёр талын лидерүүд Нетаниягу ба Аббас нарын “хамтран зүтгэгчдэд” агуулгыг танилцуулахгүйд оршиж байна. Үүгээр Нетаниягу өөрийн эвслийн эв нэгдлийг хангаж байгаа бол Аббас палестинчуудын сонирхлыг төлөөлж байгаа гэдэг дүрээ цаашид ашиглахад нь энэ нууц байдал хэрэгтэй ажээ.