Их Британийн жижиглэнгийн худалдаа өсчээ

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

Их Британийн жижиглэнгийн худалдаа өсчээ

Их Британийн үндэсний статистикийн хорооноос гаргасан ээлжит судалгаагаар тус улсын жижиглэнгийн худалдаа өнгөрсөн сард 1,1 хувиар өссөн дүн мэдээ гарчээ. Их Британийн эдийн засгийн 5,7 хувийг жижиг бизнес эрхлэгчдийн татвар бүрдүүлдэг аж. Ажиглагчид энэ жил Их Британийн эдийн засаг сэргэх хандлага ажиглагдаж байгааг онцлон тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил Голланд, Герман, Их Британи улсын эдийн засаг л өсөлттэй гарч байгаа билээ. “Энэ бол засгийн газрын авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүн биш гэдгийг би зоригтой хэлж чадна. Есдүгээр сард энэ байдал дахиад л буурах болно. Гэхдээ жилийн эцсийн дүнгээр Их Британийн эдийн засаг хоёр хувиар өсөх магадлалтай” гэж Investec судалгааны пүүсийн ахлах эдийн засагч Филип Шоу ярьжээ. Нэгдсэн судалгааны тайланг тус улс дараагийн долоо хоногт олны хүртээл болгох юм байна.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж