Сумитомо Мицуи банкны корпорацид зөвшөөрөл олголоо

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

Сумитомо Мицуи банкны корпорацид зөвшөөрөл олголоо

Сумитомо Мицуи банкны корпорацид төлөөлөгчийн
 газар байгуулах зөвшөөрөл олголоо

Сумитомо Мицуи Банкны Корпораци (СМБК, Ерөнхийлөгч: Такеши Кинубэ) нь Улаанбаатар хотод өөрийн төлөөлөгчийн газрыг байгуулах зөвшөөрлийг өнөөдөр буюу 2013 оны 8-р сарын 15-ны өдөр Монголбанкнаас хүлээн авлаа.

Сумитомо Мицуи Банкны Корпораци нь үйлчлүүлэгчиддээ Монгол Улсад ойрын ирээдүйд ихээхэн хөрөнгийг бүрдүүлнэ гэж үзэж буй дэд бүтэц, байгалийн баялгийн салбарыг хөгжүүлэх өргөн хүрээний хөрөнгө оруулалтын шийдлийг санал болгож, үзүүлэх үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах юм байна.  

“Сумитомо Мицуй” банк нь 1876 онд “Мицуй” нэртэйгээр үүсэн байгуулагдсан бөгөөд 137 жилийн түүхтэй Япон улсын ууган банк юм. Тус банк дотоодод 439 салбар, гадаад улсад 16 салбар, төлөөлөгчийн газартай үйл ажиллагаагаа явуулдаг. Тус банк нь нийт 22569 ажилтантай, актив болон зах зээлийн үнэлгээгээр дэлхийн шилдэг 20 банкны нэг юм.

Б.ЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж