Каирт Sky News-ийн сурвалжлагч амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

Каирт Sky News-ийн сурвалжлагч амь үрэгджээ

Фото: ISRAland

Каирт болж буй үйл явдлын зураг авч байсан Британийн  Sky News телевизийн гэрэл зургийн сурвалжлагч, 59 настай  Майкл Дуглас амь үрэгджээ. Мохаммед Мурсийн талынхныг хөөн тарааж байсан Рабаа аль-Адавия сүмийн орчимд түүнийг зүрхэнд нь буудан хөнөөсөн байжээ.

Эмнэлэгийн байгууллагуудын эх сурвалжаар, ажиллагаа эхэлсний дараа 60-аад хүн алагдсан байсан ба  цаг тутам хохирогчдын тоо өсч байна. “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийхөн алагдсан хүмүүсийн тоог 300 давсан гэж байгаа. Тэд дэлхийн хамтын нийгэмлэгт хандан хэрэг явдалд нөлөөхийг уриалав. Мэргэн буучид энэ аллагын ихэнхийг хийж байна хэмээн уг хөдөлгөөн мэдээлжээ.  Гэтэл дэлхийн хамтын нийгэмлэг өмнөх цэргийн эргэлтийг ардчиллалд хүрэх зам хэмээн дэмжсэн учраас дахин нэг эргэлтийг дэмжихэд бэлэн биш байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж