Калифорни Обамаг жагсаалаар угтав

Хуучирсан мэдээ: 2011.04.23-нд нийтлэгдсэн

Калифорни Обамаг жагсаалаар угтав

Калифорнийн армянууд дөрөвдүгээр сарын 21-нд ерөнхийлөгч Барак Обамагийн хүрэлцэн очсон Sony Pictures студийн дэргэд жагсаал зохион байгуулжээ. The Los Angeles Daily News сонинд мэдээлснээр жагсагчид ерөнхийлөгчөөс туркууд ХХ зууны эхээр армянчуудын хоморголон устгасан хэргийг хүлээн зөвшөөрөхийг шаарджээ. Fox News-ын мэдээлснээр 2008 оны сонгуулийн кампанит ажлын үеэр үүнийг хийхээр амласан Обамагийн эсрэг жагсаалд 200 орчим хүн оролцсон байна. Өөр эх сурвалжаар тэдний тоо 1500 орчим байсан гэнэ. Энэ сарын 24-нд буюу маргааш Османы эзэнт улсад 1915-1918 онд армянчуудыг хоморголон устгасан ойг тэмдэглэх юм.
Associated Press мэдээлснээр, америкийн армянуудтай хамт Латин Америкийн цагаачид жагссан гэнэ. Ерөнхийлөгч Обама сонгуулийн кампанийн хүрээнд 21-ний өдөр Калифорнид ирсэн байв.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж