
Алдарт дуучин Виктор Цойг мэдэхгүй хүн Монголд тун цөөхөн. Оросын хамгийн алдартай рок од 23 жилийн өмнө таалал төгссөн ч түүнийг хэн ч мартаагүй юм. Виктор Цойгийн монгол шүтэн бишрэгчид нь түүний гэгээн дурсгалд зориулсан амьд тоглолт зохион байгуулах гэж байна. Уг тоглолтын гол зохион байгуулагчаар продюссер, ая зохиогч Г.Ганг ажиллаж байгаа юм. Ердөө ганцхан үдэш цөөхөн хүнд зориулсан тусгай тоглолт өнөөдөр орой 20.00 цагт “Street 13” pub-д болно. 15 мянган төгрөгийн тасалбартай уг тоглолтод дуучин Daisy болон амьд хөгжмийн хамтлагууд оролцож зөвхөн Виктор Цойгийн гайхалтай дуунуудаас эгшиглүүлэх гэнэ.
Б.АРИУНТУЯА