“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай” хуулийн төслийн ажлын хэсэг өнөөдөр Уул уурхайн яамд хуралдах юм байна. Уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр олон улсын судалгааны байгууллага Адам Смит Интернэйшнл өнгөрөгч зургадугаар сарын 4-нд Гадаад харилцааны яаманд зохион байгуулжээ. Уг төслийг гардан боловсруулсан Адам Смит Интернэйшнлийн Монголыг хариуцсан зөвлөх Америкийн баарын холбооны гишүүн, олон улсын баарын холбооны гишүүн, олон улсын хуульч Р.Батрагчаа төслийн ач холбогдлын талаар танилцуулга хийсэн байна.
Н.ГЭРЭЛ