
Сирийн нийслэл Дамаск, Хомс, Хама, Дераа хотод жагсаал болсон бөгөөд тэднийг зөвшөөрөлгүй жагсаал хийсэн гэж цагдаагийнхан дайран тараажээ. Жагсагчид Сирид улс төрийн гүнзгий шинэчлэл хийхийг шаардсан байна. Эрх баригчид галт сум хэрэглэсэн гэдгийг үгүйсгэн жагсагчид болон энгийн хүмүүсийн хооронд мөргөлдөөн гарсан гэв. Жагсагчдын яриагаар тэдний эсрэг гал нээсний улмаас олон хүн амиа алджээ.
Ш.МЯГМАР