Михаил Козаков нас барав

Хуучирсан мэдээ: 2011.04.23-нд нийтлэгдсэн

Михаил Козаков нас барав

Найруулагч, жүжигчин Михаил Козаков удтал хүндээр өвчилж байгаад 76 насандаа таалал төгссөн тухай "Эхо Москвы" радио станц мэдээлжээ. Уушгины хорт хавдраар өвчилсөн тэрээр Тель-Авивын ойролцоох эмнэлэгт эмчлүүлж байсан бөгөөд сүүлд нь буяны эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлсэн тухай мэдээ гарч байсан юм. Жүжигчний үхлийн талаар өөр тодорхой мэдээлэл өгсөнгүй.
Михаил Козаков 1934 оны аравдугаар сарын 14-нд Ленинградад төржээ. МХАТ-ын жүжигчдийн сургуулийг төгссөний дараагаар жүжигчний замналаа эхлүүлсэн байна. Түүний анхны кино нь Михаил Роммын “Дантегийн гудамжин дахь аллага” байлаа. Хожим нь “Газар уснаа явагч хүн”, “Жилийн есөн өдөр”, “Буудалцаан”, “Сайн байна уу, би таны авга эгч” зэрэг олон алдартай кинонд дүр бүтээжээ. Тэрээр 1980 онд ЗХУ-ын Ардын жүжигчин цолоор шагнуулсан юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж