НАТО-гийн онгоцнууд Триполийг бөмбөгдөв

Хуучирсан мэдээ: 2011.04.23-нд нийтлэгдсэн

НАТО-гийн онгоцнууд Триполийг бөмбөгдөв

НАТО-гийн нисэх хүчин энэ сарын 23-нд Триполийн төвийг бөмбөгдлөө. Энэ тухай Reuters Ливийн Засгийн газрын мэдээнээс иш татан мэдээлжээ. Агаарын цохилтод Баб аль-Азизийн цэргийн бааз орчмын газар өртжээ. Тэнд Муаммар Каддафийн нуувч байгаа гэж үзэж байгаа юм. Бөмбөгдөлтийн үеэр гурван хүн амиа алдсан гэх.
Триполи хотод бямба гаригт шилжих шөнө олон онгоцнууд довтолгоо хийсэн тухай Agence France-Presse мэдээлэв. Нийслэл хот “зэрлэг загалмайтнуудын нислэгийн бай боллоо” гэж Ливийн Засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ. Өмнө нь бөмбөгдөлтийн улмаас арми нь Мисурат хотыг орхиж байгаа тухай тэр мэдэгдэж байсан юм.
Дөрөвдүгээр сарын 22-нд босогчдын нийслэл Бенгази хотод Америкийн сенатор Жон Маккейн ирсэн байна. Тэрбээр холбоотнуудад хандан бөмбөгдөлтөө идэвхжүүлэхийг уриалжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж