Хадгаламжийн даатгалын корпораци нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

Хадгаламжийн даатгалын корпораци нээлтээ хийнэ

Хадгаламжийн даатгалын корпорацийн тухай хууль нэгдүгээр сард батлагдсан бөгөөд албан ёсоор нээгдэхээр боллоо. Тодруулбал, Хадгаламжийн даатгалын корпорацийн нээлтийн үйл ажиллагаа маргааш 11.00 цагт Худалдаа Хөгжлийн баруун талд байрлах “MAX” цамхагт болох ажээ. Арга хэмжээнд банк, санхүүгийн салбарын удирдах албаныхан, мэргэжилтнүүд оролцох юм байна.

Уг корпораци нь банкин дахь иргэдийн хадгаламжийг даатгаж, 20 хүртэлх сая төгрөгийн нөхөн олговор олгох ажээ. Ингэхдээ тухайн банк дампуурсан, эрсдэлд орсон тохиолдолд хадгаламж эзэмшигчийн нөхөн төлбөрийг Хадгаламжийн даатгалын корпораци ажлын гурван өдөрт багтаан олгох ажээ. Санхүүжилтийг хуульд зааснаар тухайн банкнаас Засгийн газрын Монголбанкин дахь тусгай дансанд төвлөрүүлсэн шимтгэл, улсын төсөв, болон Монголбанкнаас санд оруулсан эхлэлтийн хөрөнгө, хадгаламжийн даатгалын хураамж, Сангийн хөрөнгө оруулалтаас шийдэж байх юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж