Нэмэгдэл галт тэрэг аялуулна

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

Нэмэгдэл галт тэрэг аялуулна

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Замын-Үүдийн чиглэлд нэмэгдэл галт тэрэг өчигдрөөс аялж эхэллээ.

Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлд галт тэрэг долоо хоногийн гурван өдөрт аялах юм. Нэмэгдэл галт тэрэг лхагва, баасан, ням гаригийн 18.10 цагт Улаанбаатар өртөөнөөс хөдөлж, дараа өдрийн өглөөний 7.30 цагт Замын-Үүд өртөөнд очно.

Уг галт тэрэг тус өртөөнөөс мөн өдрийн 20.30 цагт аялалд гарч, маргааш өглөөнийх нь 10.30 цагт Улаанбаатарт ирнэ. Нэмэгдэл галт тэрэг энэ сарын 28 хүртэл аялна.

Б.ЗАЯА
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж