
Нийслэлийн Хан-Уул дүүргийн XII хороо буюу Биокомбинатад байрлах цагдаагийн тасгийн дэргэдэх “Иргэд, малчдын холбоо” Төрийн бус байгууллага тусгай танхимтай болжээ. Байгуулагдаад таван жил болж буй тус ТББ үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш тус дүүрэгт малын хулгай гараагүй гэнэ. “Гишүүд сайн дураар ажиллаж, малын хулгайтай тэмцэн ажилладаг. Энэ тасаг байгуулагдсанаар манай хороонд малын хулгай гараагүй нь ТББ-ын үүрэг их” гэж XII хорооны цагдаагийн тасгийн дарга О.Баатарцогт хэлж байсан. Тус ТББ нь 40 гаруй гишүүнтэй бөгөөд морьтой эргүүл хийж, туувар болон баяр ёслолын үеэр эргүүлд гардаг юм байна.
Ш.Чимэг