Ямар мөхөөлдөс ашигтай вэ?

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

Ямар мөхөөлдөс ашигтай вэ?

Зуны
халуунд идэн сэргүүцэх
сайхан амттан бол мөхөөлдөс. Гэхдээ энэ хүнс хэнд
хэрэгтэй, хэнд хэрэггүй вэ? Жинхэнэ мөхөөлдөс нь нилээд ашигтай хүнс бөгөөд
түүнийг хэрэглэхээс татгалзах шаардлагагүй. Кальци ихтэй энэ хүнс хүүхдийн
болон диетийн хоолонд мөхөөлдөсийг маш ашигтай хүнс гэдэг. Америкийн эрдэмтдийн
явуулсан судалгаагаар мөхөөлдөсийг тааруулан хэрэглэхэд жин нэмэгдэхгүй харин ч
хасагддаг байна. Нэг үгээр кальци нь илүүдэл өөх тосыг шатаахад тустай ажээ.
Үүний зэрэгцээ кальци нь яс бэхжүүлэн цусны даралтыг хэвийн болгоно.


Мөхөөлдөс идэх нь бөөрний чулуунаас урьдчилан сэргийлж, дархлалыг
бэхжүүлнэ.  Эмэгтэйчүүдийн үргүйдлийн
эрсдлийг буулгахаас гадна  сарын тэмдгийн
үеийн өвдөлтийг намжаадаг гэнэ.

Мөхөөлдөс нь өглөө, өдөр, оройн хоолны заавал байх нэг
хэсэг бөгөөд түүнд амин дэм, кальци ихтэй.

Гэлээ ч гэсэн
мөхөөлдсийн хэрэглээнд хэмжээ байх ёситой. Цусанд холестерин ихсэх хандлагатай
хүмүүс амьны гаралтай тослог бүхий мөхөөлдөсийг хэрэглээд хэрэггүй. Мөн хиймэл
амтлагчаар бүтээгдсэн мөхөөлдөс нь хоол биш хор болно гэдгийг мэргэжилтнүүд
хэлж байна. Сүүн мөхөөлдөс илчлэг багатай ч түүнд сахар ихтэй. Тэр нь цусанд
глюкозийн төвшинг нэмэгдүүлдэг гэнэ.

 

Сүүн бүтээгдэхүүний тухай

1.     Сүүн
бүтээгдэхүүн турахад тустай юу?

Нэг йогурт, нэг аяга тослог багатай сүү, 15 гр бяслаг
өдөртөө хэрэглээд байхад тэр нь илүүдэл өөхийг шатааж, жин бууруулдагийг
туршилтууд тогтоож өгсөн байна. Кальци ихтэй бүтээгдэхүүн жин хасдагийг
Голландын эрдэмтэд тогтоож өгчээ. Энэ нь үнэн хэрэгтээ бүхнийг идэж уугаад
сүүгээр даруулаад бай гэсэн үг юм. 

        2.
Сүү батга
гаргадаг уу
?

Хэрэв таны арьс юм гарахад өртөмгий бол дэлгүүрийн
сүүнүүд дэх гормонууд нь байдлыг улам даамжруулах аюултай. Ийм тохиолдолд
гэрийн сүү тараг л танд хэрэгтэй болно.

        3.
Сүү зүрх
судасны системд хэрхэн нөлөөлдөг вэ
?

Натурал сүүний тослог нь “муу” холестрины төвшинг нэмж
өгдөг учир сүү аль болохоор тослог багатай байх ёстой. Тослог багатай сүү л
зүрх судасны системд сайнаар нөлөөлнө.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж