Украины онгоцнууд босогчдод зэвсэг зөөжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

Украины онгоцнууд босогчдод зэвсэг зөөжээ

Америкийн The New York Times сонин, Украины нисэхийн компаниуд Сирийн босогчдод зэр зэвсэг нийлүүлэн тусалсан тухай мэдээлэв. Уг сонины мэдээгээр Украины тугийн дор онгоцнууд Суданаас Туркийн баруун нутагт зэвсэг хэрэгсэл зөөсөн байна.

Америкийн засаг захиргааны хоёр төлөөлөгчийн хэлснээр нисэх онгоцнууд Украины тугийн дор Суданаас Сирийн босогчдод зориулсан зэр зэвсгийг зөөжээ. Нислэгийг хянах орон нутгийн албаны мэдээгээр Суданы нийслэл Хартумаас цэргийн зориулалтын ачааг Туркийн баруун хэсэг рүү зэр зэвсэг зөөх ажиллагаанд Украины нийсэхийн гурван компани оролцсон гэнэ. Энэ талын мэдээллийг уг сонины сайтад нийтэлсэн байна.

Нийлүүлэлтийн эх сурвалж тодорхойгүй

Цэргийн шинжээчид Судан Сирийн босогчдыг дэмжиж байгаа гэж сэжиглэв. Иргэний дайны явцад Башар Ассадын эсрэг талынхан мэргэн буучийн хятад винтов, танкийн эсрэг пуужингуудаар завсэглэгдсэн байна. Зэвсэг зөөсөн гэх компаниудын хоёр нь сонины асуултад үгүй гэсэн хариуг утсаар өгчээ. Нөгөө нэг компанитай нь сэтгүүлч холбогдож чадаагүй байна. 

Үүний өмнө Украины улсын хянан шалгах алба зэвсгийн нийлүүлэлтийн олон улсын түншүүдийнхээ талаар НҮБ-д хүргэсэн мэдээлэлд Суданыг Украины зэвсгийг импортлогч гэсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж