Владимир Путин ба Дмитрий Медведев. Фото : AFP
ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев болон ерөнхий сайд Владимир Путин нарт итгэх итгэлийн чансаа тандалтын бүхий л хугацаанд хамгийн доод хэмжээнд хүрэв. “Олон нийтийн санаа бодол” (ФОМ) сангийн энэ сарын 17-нд явуулсан санал асуулгын дүн үүнийг гэрчилж байна. Уг санал асуулгаар оросуудын 46 хувь нь Медведевт 53 хувь нь Путинд илүүтэй итгэж байна. Гэтэл сайтад нээлтэй тавьсан дүнгээр энэ сарын 17-ны байдлаар Медведевт өгсөн итгэл нь 56,4 хувь, Путинд бол 59,8 хувь тус тус байх юм. ФОМ-ын судалгааны дагуу “Нэгдмэл Орос” намын итгэлийн чансаа буурч, 43 хувьд хүрэв. Харин "Левада-төв" судалгааны байгууллагын сайтад мэдээлснээр энэ сард оросуудын 68 хувь нь Медведевыг, 71 хувь нь Путинг дэмжсэн байна. Тэдний 55 хувь нь Нэгдмэл Оросын төлөө санал өгнө гэжээ.
Ш.МЯГМАР