Фото AP Оросын эрх баригчид Чеченьд “Аль-Каида”-гийн өндөр тушаалын эмиссарыг устгасан тухай мэдээлж байна. “Аль-Каида”-гийн өндөр тушаалын эмиссар Моганнед гэгч нь гаднаас мөнгө оруулах баталгаа болж

байжээ. Хаттабыг 2002 онд, хожим нь түүнийг орлосон хоёр элчийг бас устгасан юм. Түүнээс хойш Моганнед нь Хойд Кавказ дахь салан тусгаарлагчдад мөнгө дамжуулж байсан “Аль-Каида”-гийн гол хүн болсон гэж Оросын хүчний байгууллагынхан мэдээлэв. Тэрээр хамгийн сүүлийн үеийн бүх аллагыг зохион байгуулалцсан бөгөөд Доку Умаровын гол өрсөлдөгч нь байжээ.
Ш.МЯГМАР