Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

Ховсдогч

Tsolo Munkh... Цоло Мөнх... 

Ховсдогч

Францад амьдардаг энэ бүсгүй загварын вант улсад ихэмсэг түүхээ бүтээж байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Мөнхийн охин Цолмандах дэлхийн загварын хаалгаар нүүр бардам алхжээ. Францын Hyeres хотод зохиогдсон “Hyeres-2010” загварын наадмаас монгол загвар зохион бүтээгч анх удаа шагнал хүртсэн нь Цоло байв. Түүнийг загварын ертөнцөд Цоло гэж дууддаг. Бас “Tsolo Munkh” брэндээр нь дээдсүүд таньдаг. 

Б.Цолмандах Парисын “L’Atelier Chardon Savard” загварын сургуулийг 2009 онд төгсчээ. Төгссөнийхөө дараа жил “Tsolo Munkh” брэндээ олон нийтэд танилцуулснаар дэлхийн загварын нэр хүндтэй шоунууд түүнд үнэ цэнэтэй урилгаа илгээх болсон юм. Хар өнгө ноёрхдог түүний загвараас монгол үндэсний хувцас, буддын шашны өнгө аяс шууд анзаарагддаг.  Цоло анх МУИС-д хуулийн чиглэлээр суралцаж байгаад 2005 онд мастерын зэрэг хамгаалахаар Францад очжээ. Хэлний бэлтгэлд суралцах хугацаандаа Францын нэгэн урлагийн сургуульд зөөгчөөр ажилд орсон нь түүнийг загварын ертөнцөд урвахад нөлөөлсөн байна. Тэгвэл одоо түүнийг шилдэг загварын агентлагууд тайзнаа урьж, загварын сэтгүүлүүд магтан дуулж байна. “Цолмандах загварын дайн зарлав”, “Загварын шинэ ертөнцөд шинэ үе ирлээ”… Сэтгүүлүүд түүнийг ийн бичжээ.  Тэр ч бүү хэл “Liberation” сэтгүүлд Цолог “Ховсдогч” хэмээн нэрлэсэн байв.

Цологийн хамгийн анхны загварын бүтээл нь гуравдугаар дамжаанд байхдаа урласан  “Эхнэр” загвар гэнэ. Анхных нь бүтээл эхнэр хувцаснаас санаа авсан болоод ч тэрүү түүний олон загвараас монгол хатдын ихэмсэг мэдрэмж төрж байдаг. Зарим нь түүний загварыг “Сүнстэй” мэт гэх нь ч бий.

“Сөүл, Барселон, Франц, Нью-Йоркийн загварын долоо хоног… Тэр энэ бүгдэд оролцож, загваруудаа танилцуулжээ. Цолог бүр Нью-Йорк-т амьдарч, ажиллаач гэсэн урилга нэг бус удаа ирсэн гэх.

Одоо түүнийг загварууд дэлхийн шил­дэг брэнд худалдаалдаг томоо­хон дэлгүүрүүдэд зарагдаж байна.

Монголчууд загвар зохион бүтээгч­дийнхээ амжилтыг саяхан Ариуна Сүри гэх дизайнер бүсгүйгээс мэдэрсэн бол Цоло Мөнх тэр мэдрэмжийг бүр ч дээшээ зүтгүүлэв. Өдгөө Ариуна Сүригийн загварууд Герман, Япон улсад худалдаалагдаж байгаа бол Цоло Мөнх Америк, Францыг байлдан дагуулж байна. Бахархмаар бүсгүйчүүд.

Амжилт хүсье, Цоло. “Tsolo Munkh” брэндийн ховсдом загварууд Монголын талд зочлохыг тэсэн ядан хүлээж байна.

Э.ТЭКҮ

Гэрэл зургийг: tsolomunkh.com
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №024

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж