
Нүүдэлчин ард түмний үндэсний барилдааны дөрөвдүгээр наадам ирэх наймдугаар сард Тувагийн нийслэл Кызыл хотноо болох гэнэ. Тува болон Монголын спортын албадын удирдлага энэ талаар хэлэлцэж, тохиролцсон байна. Тэмцээнийг Тувагийн улсын баяраар хийхээр шийдвэрлэлээ хэмээн Тувагийн Залуучууд, спортын сайд Радислав Наважап хэлжээ. Тус тэмцээнд Монгол, Өвөр Монгол, Алтай, Буриад, Халимагийн бөхчүүд оролцох бөгөөд Киргиз, Казахстан мөн тамирчдаа сойх гэнэ. Нийт 100 гаруй шилдэг бөх энэхүү тэмцээнд зодоглох ажээ.
Ш.МЯГМАР