
«РУСЭЛПРОМ» концерн Монголын уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт тоног төхөөрөмж нийлүүлэхээр болжээ. Тэд нийт 15 сая рублийн тоног төхөөрөмж Монголын талд нийлүүлэх гэнэ. Гэрээний дагуу үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 20 гаруй хөдөлгүүрийг ойрын хугацаанд нийлүүлэх юм байна.