Сэжигтнүүдийг нүүлгэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.23-нд нийтлэгдсэн

Сэжигтнүүдийг нүүлгэж эхэллээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, дөрөвдүгээр цахилгаан станцын урд шинээр баригдсан “Цагдан хорих” төв рүү өнөөдөр  Ганцхудаг дахь урьдчилан саатуулах төвийн 600 гаруй сэжигтэн, яллагдагчийг нүүлгэж эхэлсэн байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2007 оны наймдугаар сараас баригдаж эхэлсэн шинэ “Цагдан хорих” байр өнгөрсөн долоо хоногийн хоёр дахь өдөр ашиглалтад орсон юм. Эл “Цагдан хорих”  төв нь нийт 364 өрөөнд 1000 сэжигтнийг саатуулах багтаамжтай. Мөн сахилгын тусгаарлах байр 14, өлсгөлөн зарлагчдыг тусгаарлах байр 10, шүүх прокурор, өмгөөллийн байгууллагын ажилтны ажил үүргээ явуулах өрөө 24 байраас гадна иж бүрэн тоноглогдсон 120 хүн хүлээн авч, эмчлэх эмнэлэг ч бий гэнэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж