Өлгийд усан цахилгаан станц барина

Хуучирсан мэдээ: 2013.08.14-нд нийтлэгдсэн

Өлгийд усан цахилгаан станц барина

Турк улсын ZTM компаний мэргэжлийн баг Баян-Өлгий аймагт УЦС байгуулах асуудлыг судлаад байна. Ховд гол дээр цахилгаан станц байгуулах боломжтой дөрвөн цэг олж тогтоосон ба тэдгээрээс оновчтойг нь сонгож барилгын ажлаа эхлэхээр боллоо.

Аймгийн Засаг дарга Х.Дармен: “Энэ ажил бүтэх л юм бол хүний гар харалгүй өөрсдийгөө цахилгаан эрчим хүчээр хангах алтан боломж болох учир бид дэмжих болно” гэлээ.

Газраа сонгон тогтоох, техник эдийн засгийн асуудлыг шийдэх зэрэг судалгаа хоёр шаттай явагдана. Уг станцыг Турк улсын ZTM компаний хүч хөрөнгөөр барьж байгуулан 5-6 жилийн дотор ашиглалтад оруулах юм.

Эх сурвалж: www.erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж