“Аль-Каида” Йемений хотод довтлов

Хуучирсан мэдээ: 2013.08.14-нд нийтлэгдсэн

“Аль-Каида” Йемений хотод довтлов

“Аль-Каидагийн” бүлэг дайчид наймдугаар сарын 13-ны өдөр Йемений Лхаж мужийн Хавта хотыг эзлэхээр оролдов. Йемений армийн мэдээнээс үндэслэн Associated Press энэ тухай дамжуулахдаа Исламын дайчидтай тулалдах үеэр армийн гурван албан хаагч алагдаж, дөрвөн хүн шархадсан гэжээ. Харин исламчуудын хохирлын талаар мэдээлээгүй байна.


Йемений “Аль-Каидагийн” дайчид. Фото: Reuters / Feisal Omar

Хотод исламын 70-аад дайчид довтолсон ба тэд орон сууцны хорооллын байшингуудад  нэвтрэн байрлажээ. Засгийн газрын цэрэг тэдний байгаа районыг танкны тусламжтайгаар бүслэн хаасан байна. Мөн сүүлийн өдрүүдэд хэдэн арван айл Хавта хотоос дүрвэжээ. Йемений Батлан хамгаалахын сайд телевизээр мэдэгдэл хийн, террорын аюулын төвшин буурлаа гэж  хэлсний дараа уг довтолгоо болсон байна. Йемений нутаг дэвсгэрт “Арабын хойгийн Аль-Каида” гэсэн нэртэй орон нутгийн салбар үйл ажиллагаа явуулдаг. АНУ тэр бүлэглэлийг одоо дэлхийд байгаа террорист бүлэглэлүүдээс хамгийн идэвхтэй нь хэмээн үздэг ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж