Каир хотод жагсагч талууд мөргөлдөөн гаргав

Хуучирсан мэдээ: 2013.08.14-нд нийтлэгдсэн

Каир хотод жагсагч талууд мөргөлдөөн гаргав

Наймдугаар сарын 13-ны орой Каир хотноо Мурсийн талынхан болон түүнийг эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн гарч, нэг хүн амиа алджээ. Түүнчлэн 13 хүн шархадсан хэмээн Agence France-Presse мэдээлэв.


Фото: Reuters / Asmaa Waguih

Харин Reuters  агентлаг энэ үеэр 11 хүн шархадсан гэж мэдээлжээ. “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний талын мэдээгээр бол тэдний талын нэг хүнийг энгийн хувцастай цагдаагийн ажилтан буудсан гэнэ. Исламистуудын тогтмол цугладаг Гизийн районд уг мөргөлдөөн гарсан байна. Цагдаагийнхан нулимс асгаруулагч хий ашиглан, жагсагчдыг хөөн тараажээ. Үүний өмнө наймдугаар сарын 13-нд Мохаммед Мурсийн талынхан Дотоод хэргийн яамны зүг аян хийж байсан юм. Энэ үед нь тэднийг ойр хавийн оршин суугчид чулуу, лонхоор шидлэн, “алан хядагчид” хэмээх хашхиралдаж байжээ.

Мурсийг дэмжигчид болон түүнийг эсэргүүцэгчдийн талынхны хооронд Мурсийг засгаас зайлуулсан долдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн мөргөлдөөн тогтмол гарч байгхх юи. Энэ хугацаанд 300 хүн амиа алдсан бөгөөд засгаас зайлуулагдсан ерөнхийлөгч нь “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний лидерүүдийн хамт баривчлагдаж, хоригдоод байгаа билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж