
Улсын эдийн засгийн амин чухал асуудлуудаар үе үеийн хашир туршлагатай эрхмүүдтэй уулзаж тэдний үгийг сонсоно гэдэг чухам л “Ахмадын сургааль алт” байлгүй яахав. Эдийн засаг, хөрөнгө оруулалтын тухай нарийн ширийн зүйл ярилцах учраас эл уулзалтыг хаалтай хийхээр болжээ. Харин уулзалтын дараа сэтгүүлчид ҮАБЗ-ийн гишүүн асан, төрийн гурван өндөрлөгийг түшиж явсан эрхмүүдтэй уулзаж ярилцлага, тодруулга авч болох ажээ.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан Д.Содном, Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн, М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, Сү.Батболд нарын олон хүн оролцож улсынхаа эдийн засгийн чухал асуудлуудыг ярилцахаар болсон дуулдана.