
“Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн яамны ажлын хэсгийн энэ оны дөрөвдүгээр сарын ээлжит хуралдаанаар хөтөлбөрийн 2010 оны тайлан, хэрэгжилтийн явцад анхаарах асуудлыг тус тус хэлэлцлээ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Энэ онд Архангай, Булган, Баян-Өлгий зэрэг 15 аймгийн 45 сум тус бүрт дөрвөн өрх буюу нийт 180 өрхийг хөтөлбөрт нэмж хамруулахаар шийвэрлэв. Энэ зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 500 сая төгрөгийг зарцуулах гэнэ.
Ш.Чимэг