Баруун бүсийн сагсан бөмбөгийн АШТ боллоо

Хуучирсан мэдээ: 2013.08.14-нд нийтлэгдсэн

Баруун бүсийн сагсан бөмбөгийн АШТ боллоо

Баруун бүсийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн УВСЫН ЦОМ тэмцээн наймдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Улаангом хотод амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тэмцээнд Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудын баг тамирчид өрсөлдсөн бөгөөд Увс аймгийн эмэгтэй, эрэгтэй багууд тэргүүлсэн байна.

Тэмцээний дүнг танилцуулбал:

Эмэгтэй:

1-р байр: Увс аймгийн 1-р шигшээ баг
2-р байр: Увс аймгийн 2-р шигшээ баг
3-р байр: Ховд аймгийн баг

Эрэгтэй:

1-р байр: Увс аймгийн 1-р шигшээ баг
2-р байр: Ховд аймгийн баг
3-р байр: Баян-Өлгий аймгийн баг

Багийн дүнгээр Увс аймгийн шигшээ баг тэргүүлж, бүсийн аварга багаар шалгарлаа гэж зохион байгуулах хорооноос мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж