
Виктор Цойн уран бүтээлийг сонсогчид, Монголын шүтэн бишрэгчид нь түүнийг эргэн дурсахаар шийджээ. Тэдний хүсэлтээр продюсер, ая зохиогч Г.Ганг Виктор Цойн дурсгалд зориулсан амьд тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тоглолт маргааш орой 20.00 цагаас “Street 13” pub-д болох бөгөөд тасалбарын үнэ 15 мянган төгрөг байх аж. Тоглолтод, амьд хөгжмийн зарим хамтлаг, дуучин Daisy нар оролцож, нэрт дуучны уран бүтээлээс дуулна.
Агуу Виктор Цойг эргэн дурсах амьд хөгжмийн үдэшт саатаарай.
С.ӨЛЗИЙЖАРГАЛ