
Энэ галт уул нь Европтоо хамгийн өндөр бөгөөд аюултайд орно. Италийн саяханы түүхэнд энэ галт уул нэг биш удаа Сицилийн оршин суугчдад аюул занал учруулж байлаа. Уг галт уул гурван сар тутам халуун хайлмагаа урсгадаг. 2008 онд Этна галт уулын сэргэлт бүтэн жил үргэлжилсэн юм. Галт уулын оргилд нь ажилгаатай дөрвөн тогоо байдаг. Халуун хайлмагийг урсгах үеэр нь түүний хэсгүүд зуу гаруй метрийн өндөрт цацагдан дараа нь хатуу биетэд шилжин уулын энгэрт үлддэг ажээ.

Энэ галт уулын дэлбэрэлт байнга гарч олон хүний аминд тогтмол хүрч байдаг. Учир нь олон тооны хүсүүс галт уулын энгэрт амьдардаг. Мерапи 2006 онд маш хүтэй дэлбэрэх цагаар нийт 5000 хүн амиа алдан 200 мянга гаруй хүмүүс орон гэргүй болсон байв. 2010 онд түүнийг дахин дэлбэрэх үеэр аз болоход хүмүүсийг нүүлгэж амжсаны улмаас хохирол хамаагүй цөөн байсан юм.
Мексик, Попокатепетль
Энэ унтаж буй алуурчин уул Мексикийн нийслэлээс дөнгөж 70 км-ийн цаана байрлах бөгөөд тус орны хамгийн аюултай галт уул гэгддэг. Хамгийн сүүлд 2000 онд түүнийг сэрэх үеэр олон мянган хүнийг нүүлгэх хэрэг гарав. Мөн тэр цагаар мөсөн голууд ихээр хайлсан байлаа. Науатль омгийн хэлээр Попокате́пeтль гэсэн нэр нь Утаат толгой гэсэн утгыг илэрхийлдэг ажээ.