Цэвэршилтийн үед илэрдэг шинж тэмдгүүд

Хуучирсан мэдээ: 2013.08.14-нд нийтлэгдсэн

Цэвэршилтийн үед илэрдэг шинж тэмдгүүд

via Эрүүл амьдралын хөтөч

Цэвэршилтийн үед илэрдэг шинж
тэмдгүүд

1. Халуу оргиж, улайх. Энэ нь бүх биеэр гэнэт, богино хугацаанд халуу оргих
мэдрэмж бөгөөд нүүр, биеийн дээд хэсэгт илэрхий харагддаг. Бүх эмэгтэйчүүдэд
илэрдэггүй ч талаас илүү хувьд энэ шинж тэмдэг ажиглагддаг. Буурч буй болон
хэлбэлзэж буй даавраас үүдэлтэй.

2. Шөнө хөлрөх. Энэ нь ерөнхийдөө халуу оргилтын хүнд хэлбэр гэж ангилагдах ба
унтаж байх үед ихээр хөлөрч, нойр алдагдахад хүргэдэг.

3. Сарын тэмдэг тогтворгүй болох. Дааврын тогтвортой ялгарал алдагдсанаас болж
сарын тэмдэг ирэх хугацаа нь наашилж, цаашлах, хэмжээ нь өөрчлөгдөх, зарим сард
алгасах гэх мэт шинжүүдээр илэрнэ.

4. Бэлгийн дур буурах.
5. Үтрээ хуурайших.
6. Сэтгэл санааны байдал тогтворгүй болох.
7. Ядрах.
8. Үс унах, шингэрэх.
9. Нойр алдагдах.
10. Анхаарал төвлөрөх чадвар буурах.
11. Ой санамж алдагдах.
12. Толгой эргэх.
13. Жин нэмэх.
14. Шээсээ барьж чадахгүй болох.
15. Гэдэс дүүрэх.
16. Харшил хөдлөх.
17. Хумс хугарах, үелэх.
18. Хөлрөлттэй холбоотойгоор суганы үнэр нэмэгдэх.
19. Зүрхний хэм алдагдах.
20. Сэтгэл гутрах.
21. Бухимдах.
22. Цочромтгой болох.
23. Сандралд орох эмгэгтэй болох.
24. Хөх хөндүүрлэх.
25. Толгой өвдөх.
26. Үе мөчөөр өвдөх.
27. Хэл халуу оргиж, зовиурлах.

Дээрх зовиурууд нь тохиолдол ихтэйгээс бага руу дараалсан жагсаалт юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж