Хамгийн алдартай хятад илд

Хуучирсан мэдээ: 2013.08.14-нд нийтлэгдсэн

Хамгийн алдартай хятад илд

via Shirchin
Baatar

Хятад илднээс хамгийн алдартай нь
хятадын анхны нэгдсэн Чин /
秦朝/, Хан /汉朝/ улсын үеийн хаадын оршуулгаас
гардаг зургаан талтай хоёр талдаа иртэй дөрвөн хаш чимэгтэй хийц болно. Дээд
талын зурагт буй илдийг сэргээн засварласны дараах байдал. Доод талд нь өөр
нэгэн илдний хаш чимгүүд. Энэхүү хаш чимгэндээ голдуу хос бар, ирвэс сийлсэн
байдаг бөгөөд лууны дүрс огт байдаггүй. Үүнээс үүдээд Чин, Хан улсын үед
хятадууд луу шүтэж байгаагүй гэсэн таамаг бий. Чин улсыг байгуулсан хаан нь Ху
нарын угсааны хүн тул энэ амьтны дүрс бүхий илдийг хүннү нараас уламжилсан байж
магад гэж бас үздэг. Үүнийг батлах жишээ бол хүннүгийн үеийн бүжиглэж буй хоёр
Ху хүний дүр бүхий хүрэл эдлэлд яг ийм тоногтой илд зүүсэн байдаг ажээ. Гэхдээ
энэ дээд талын сэргээсэн илд Чин улсын хааны бунхнаас гарсан тул хятадын гэж
үзэхээс өөр замгүй бололтой. Хятадын эртний ёсонд дайнд амь үрэгдсэн цэргийн
эцэг эхэд илд, сэлмийг нь заавал хүргэж өгдөг, эцэг эх нь түүнийг нь эрсдэн
хүүгийнхээ оронд оршуулдаг байсан учир Хятадын эртний оршуулгаас илд, сэлэм
нэлээд олддог ажээ. Илд, сэлмийг төмрөөр хийх болсноос хойш оршуулганд
хэрэглэсэн илд газрын хөрсний гүнд зэвэрч дуусаад хаш чимэг нь үлдэх тохиолдол
олон байдаг гэнэ
. —
in San Francisco, CA.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж