П.Лхамдэгд “Универсиад”-ын аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.23-нд нийтлэгдсэн

П.Лхамдэгд “Универсиад”-ын аварга боллоо

Монголын оюутны спортын X “Универсиад” наадмын жүдо бөхийн тэмцээн хуваарь ёсоор өчигдөр, уржигдар Спортын төв ордны “Б” зааланд болж, оюутны наадмын аваргууд тодорлоо. Тэмцээнд 21 их, дээд сургуулийн 210 гаруй тамирчин зодоглосны дунд Азийн аварга, ОУХМ П.Лхамдэгд, залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг, ОУХМ Д.Амартүвшин, Б.Хишигбаяр, М.Уранцэцэг зэрэг дэлхийн тавцанд Монголын нэрийг гаргаж яваа шилдэг жүдочид ч байлаа. Тэмцээний дүн гарахад Б.Алтанзул дасгалжуулагчтай “Аварга” БТДС-ийн баг гурван алт, хоёр мөнгө, есөн хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр илүүрхжээ. Харин удаахь байрт Б.Буядаа дасгалжуулагчтай ҮБТДС, Т.Мөнгөнтулга дасгалжуулагчтай “Мон-Алтиус” сургуулийн багууд шалгарсан байна. Тэмцээний аваргууд ирэх наймдугаар сард Хятадын Шинжинь хотноо болох дэлхийн оюутны спортын 26 дугаар “Универсиад” наадамд оролцох юм.

“Универсиад”-ын жүдо бөхийн тэмцээний дүн:

Эрэгтэй 60 кг:
1.    О.Чинбат /Мон-Алтиус/
2.    Д.Амартүвшин /Мон-Алтиус/
3.    н.Өлзийбаяр /ҮБТДС/
н.Чинсанаа /Аварга/

Эрэгтэй 66 кг:
1.    Б.Хишигбаяр /Хэл иргэншил/
2.    Н.Хадбаатар /ШУТИС/
3.    Д.Төмөрхүлэг /ХҮДС/
А.Батсуурь /Олимп/

Эрэгтэй 73 кг:
1.    М.Дашням /ХААИС/
2.    Г.Пүрэвдорж /Мон-Алтиус/
3.    н.Мөнхбаатар /Аварга/
н.Баярмагнай /Аварга/

Эрэгтэй 81 кг:
1.    О.Ууганбаатар /ҮБТДС/
2.    Д.Бат-Эрдэнэ /ИЗИС/
3.    Г.Тэмүүжин /Мон-Алтиус/
Д.Энхболд /Мон-Алтиус/

Эрэгтэй 90 кг:
1.    Б.Жанчивдорж /Цагдаа/
2.    Н.Мустафа /БХИС/
3.    Н.Хүрэлсүх /Олимп/
Б.Гончигжав /МУБИС/

Эрэгтэй -100 кг:
1. П.Батмөнх /Аварга/
2. Ш.Алтангэрэл /Аварга/
3. Б.Анар /Аварга/
    Б.Баянмөнх /Цагдаа /

Эрэгтэй +100 кг:
1.    Б.Өнөржаргал /Хэл шинжлэл/
2.    Т.Далайням /ХЦДС/
3.    Ф.Мөнхсүх /Аварга/
Б.Бат-Орших /Аварга/

Эмэгтэй 48 кг:
1.    Г.Отгонцэцэг /ЭЗБДС/
2.    н.Хандсүрэн /Аварга/
3.    О.Анужин /ТЗДС/
Ж.Чанцалдулам /Их шавь/

Эмэгтэй 52 кг:

1.    н.Бат-Эрдэнэ /Аварга/
2.    М.Уранцэцэг /Цагдаа/
3.    н.Маралмаа /Аварга/
Т.Амаржаргал /ШУТИС/

Эмэгтэй 57 кг:
1.    Д.Сумъяа /ХЦДС/
2.    Т.Мөнгөнтуяа /Олимп/
3.    н.Сарангуа /Аварга/
Х.Ардахан /ШУТИС/

Эмэгтэй 63 кг:
1.    М.Нямжаргал /БХИС/
2.    Ц.Цэрэннадмид /ҮБТДС/
3.    Б.Буяндэлгэр /МУБИС/
н.Энхзаяа /Аварга/

Эмэгтэй 70 кг:
1.    Ц.Цэрэнханд /МУБИС/
2.    О.Мөнхцэцэг /ҮБТДС/
3.    Э.Аззаяа /ҮБТДС/
Ц.Наранжаргал /МУБИС/

Эмэгтэй  -78кг:
1.  П.Лхамдэгд /Аварга/
2. Н.Нямтуяа /ҮБТДС/
3. Э.Цэвэг-Очир /ХААИС/
    Т.Баасанжав /ТЗДС/

Эмэгтэй +78 кг:
1.    Б.Мөнхтуяа /ҮБТДС/
2.    Г.Гантогс /ҮБТДС/
3.    Б.Уянга /Аварга/
Н.Золжаргал /БХИС/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж