Хуучирсан мэдээ: 2013.08.14-нд нийтлэгдсэн

Жүдочдын баяр

Өнөөдөр жүдочдын төдийгүй, бүх монголчуудын хувьд чухал өдөр. 2004 оны наймдугаар сарын 14-ний энэ өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Афины олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан бол 2008 оны наймдугаар сарын 14-нд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Монголын тамирчдын анхны алтан медалийг олимпийн наадмаас авчирч байлаа.

Монголын жүдочдод ээлээ өгсөн 08 сарын 14-ний өдөр өнөөдөр тохиож байна. Монголчуудын спортын түүхийг алтан үсгээр бичиглэсэн олимпийн баатрууддаа баяр хүргэе.

Т.АМУР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж