Бид яагаад сексийн тухай маргадаг вэ?

Хуучирсан мэдээ: 2011.04.23-нд нийтлэгдсэн

Бид яагаад сексийн тухай маргадаг вэ?

Яагаад гэвэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сексийн шугам өөр өөр. Эрчүүдийнх огцом халж, огцом хөрдөг богино долгионы зуух шиг бол эмэгтэйчүүдийнх алгуур халж, удаан хөрдөг ердийн пийшин шиг. 36-38 насандаа эмэгтэйчүүд сексийн оргил үедээ ирдэг бол эрчүүд 20 насандаа ид “гялалздаг” Тэдний сексийн шугам ийн давхцалгүй явдаг учраас тэдний хооронд маргаан, үл ойголцол үүсдэг. Нөхрөө сексээс өөр юм боддоггүй гэж эхнэрүүд гомдоллож, эргүүлээд хөлдүү, хүйтэн хэмээх цол авдаг. Гэтэл энэ бүгд яаж ч зөрчих гээд нэмэргүй биологийн ялгаанаас үүдэлтэй.


40 дөхсөн хүүхнүүд 20-той залуу хархүүтэй учир ургуулж гүйдэг синдром чухам үүнээс болдог. Энэ шугам 50 гарсан эрчүүд жаахан “охид”-той зугаацах өөр нэг синдромыг ч үүсгэдэг.


Эрчүүдийн бараг 40 орчим хувь нь хагас цаг тутамд сексийн тухай боддог гэсэн судалгаа бий. Тэдний хувьд сексийн шугам үргэлж өндөр, идэвхтэй байдаг учраас хэзээд л бол хэзээ, хаана л хаана секс хийхэд бэлэн явдаг. Гэтэл хүүхнүүдийн хувьд өөр. 30 нэлээд гартлаа тэд нөхрийнхөө үргэлжийн сексийн довтолгоонд хэлмэгдэж байгаа юм шиг санадаг. Өөрийг нь зөвхөн таашаал авах зорилгоор хэрэглээд байгаа юм шиг боддог. Учир нь 30 гартал тэдний сексийн шугам эрчүүдийнхтэй давхцдаггүй. 40-тэй эрчүүд энэхүү давхцалд бага зэрэг гайхдаг, цочирддог. Энэ үеэс эхлэн хэдэн жилд тэдний шугам эмэгтэйчүүдийнхээс доогуур болж ирдэг. Нөгөө гомдол эсрэгээрээ эргэж, харчууд “ханаж цадахгүй” эхнэрүүддээ гомдол мэдүүлж эхэлдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж