
Монгол-Чехийн бизнес эрхлэгчдийг холбох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бизнес уулзалт наймдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Чех улсын Прага хотод болох гэж байна. Энэ нь Монгол-Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын тавдугаар хуралдааны хүрээнд болох бөгөөд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Бүгд найрамдах Чех улсын Эдийн засгийн танхим хамтран зохион байгуулах ажээ. Уг уулзалтад Монголоос бизнес эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой ба Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын 315590дугаарын утсанд хандан бүртгүүлэх юм байна.
У.БОЛОР