Эмэгтэйчүүдийн сексийн шугам стрессэд их эмзэг. Ажилдаа дургүй болбол, шахуу ажилтай байвал, өр зээл нэхэгдээд байвал, хүүхдүүд нь өвдвөл тэд сексийн тухай бодох ч үгүй. Орондоо ороод бушуухан унтахыг л хичээнэ. Гэтэл дээрх зүйлс эрчүүдэд тохиолдвол тэд сексийг яг л нойрны эм шиг үзнэ. Юу ч бодохгүй сайхан сексдэж аваад хамаг бухимдлаа гаргаад хаячихна. Ихэнх эрчүүд энэ ялгааг ойлгодоггүй.
Энэ үл ойлголцлоос үүдэн хосууд маргалддаг. Бие биеэ муухай үгээр хэлдэг. Гэтэл энэ маргаан тэдний дархлааны системд тун муу нөлөөтэй. Хэдий чинээ их маргалдана, сөргөлдөнө төдий чинээ их өвчин тусна. Эцэс төгсгөлгүй маргаан тэдний дархлааг сулруулснаар элдвийн халдвар авахдаа амархан болдог.