
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй, улсын комисс хүлээж аваагүй барилгад шалгалт хийж, 16 аж ахуй нэгжийн цахилгааныг тасаллаа. Үүнд улсын комисс хүлээж аваагүй, хувийн болон төрийн өмчийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй цэцэрлэг, орон сууц, үйлчилгээний зориулалтаар баригдаж буй барилгууд багтаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 384 барилга баригдаж байгаагийн 206 нь хувийн хөрөнгө оруулалтаар, улсын төсвийн болон гадаадын зээл тусламж, тэтгэлгээр 178 барилга баригдаж байна. Сүүлийн хоёр жилд улсын комисс 926 барилга хүлээн авчээ. Харин улсын комисс хүлээж аваагүй барилгын дунд Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордон ч багтаж буй.
Ш.Чимэг