Их Британийн инфляци 2,8 хувьд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2013.08.13-нд нийтлэгдсэн

Их Британийн инфляци 2,8 хувьд хүрчээ

Их Британийн инфляци унаж 2,8 хувьд хүрч, хэрэглээний үнийн индекс ч багасч эхэлсэн тухай Үндэсний статистикийн агентлаг мэдээллээ. Харин Английн банкны дүгнэлтээр инфляци 2 хувьд хүрсэн байх магадлал өндөр байгаа аж. Өнгөрсөн сард Их Британийн инфляци 2,9 хувиар хэмжигдэж байсан юм. Их Британийн хувьд өнгөрсөн жилийн мөн үед инфляци нь 3,3 хувьтай байжээ. Энэ жилийн тухайд Их Британийн эдийн засаг нь өсч, гадаад худалдааны алдагдал буурч, ажилгүйдэл 3 хувиар унаж, нийгмийн үйлчилгээний салбар сүүлийн зургаан жилд байгаагүйгээр өссөн таатай мэдээллүүд байгаа билээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж