Монголын Залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2013.08.13-нд нийтлэгдсэн

Монголын Залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн

“Pearl ART” галерейн зүгээс Монголын Залуу
уран бүтээлчдийг хамарсан “ Шинэ өнгө” үзэсгэлэн

Сонгодог Уран зургийн төрлөөр уран бүтээлээ
туурвиж буй 10 гаруй уран бүтээлчийн хамгийн сүүлд хийгдсэн бүтээлүүдийг
дэлгэсэн “ Шинэ өнгө” үзэсгэлэн “ Сувд Арт” галерейд 2013 оны 8-р сарын 8-нд
нээлтээ хийжээ. Уг үзэсгэлэнд Монголдоо мэргэжлийн уран бүтээлч бэтгэдэг
СУИС-ийн ДУС-ийг төгссөн залуу уран бүтээлч Ц.Цэвэлмаа, Т.Нурмаажав, Б.Будбаяр, М.Анхцэцэг, Х.Энхцог, Д.Мягмар, З.Түмэнжаргал гэх мэт уран
бүтээлчид оролцжээ. Үзэсгэлэн бүжгийн гайхамшигийг бүсгүй хүний уяан налархай
хөдөлгөөн, зөөлөн дулаан өнгө бүхий “Мэдрэмж” бүтээлээр эхэлж, энэ орчлонгийн
эргэх хүрдийг эзэн тэнгэрийн хөх өнгөнд зохируулан бүтээсэн “Хүрд” бүтээлээр
төгсгөсөн нь учиртай. Энэ хооронд монгол зураг, уран зургийн нэгээхэн төрөл
болох усан будаг, холимог техникийн 30 -аад уран бүтээл тавигджээ. Уг үзэсгэлэн
“ Сувд Арт” галерейд 2013 оны 8-р сарын 22-ыг дуустал үргэжилнэ.


Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот,Сүхбаатар
дүүрэг, 220 мянгат, 1-р хороо, 25-31 тоот, Утас: 99138281, 88017819 Электрон
шуудан: zendmene888@yahoo.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж