
албаны дарга нь хий цацсаны улмаас хамгаалалтын ажилтан 41 настай А нас
барж, 19 хүн хордсон хэрэг энэ сарын 20-нд гарсан билээ. Хэргийг шалгахад тус компанийн хамгаалалтын албаны дарга нь 65 мг-ийн нулимс асгаруулагч хэрэглэсэн нь тогтоогджээ. “Одоогоор тус компанийн үйл ажиллагааг түр зогсоож, орчинд нь саармагжуулалт хийсэн. Харин тус бодисыг шинжлэх лаборатори Монгол Улсын аль ч хяналт, шалгалтын байгууллагад байхгүй. Тиймээс нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас БОАЖЯ болон Гаалийн ерөнхий газарт хүсэлт гаргасан” гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хэлтсийн дарга Ц.Нямдорж хэллээ. Тус газруудад нулимс асгаруулагч хэрэглэх зөвшөөрөлтэй компанийн нэр, хаяг, зөвшөөрлийн талаарх мэдээллийг яаралтай гаргаж өгөхийг хүсчээ. Нулимс асгаруулагч хэрэглэж байсан тохиолдол өмнө нь бүртгэгдэж байгаагүй бөгөөд энэ удаад хэтрүүлэн хэрэглэсний улмаас хүний амь нас эрсдсэн гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ.
Ш.Чимэг