Цахим ба дурангийн төхөөрөмжийн нэмүү өртөгийг нэмсэн нь өсөлтийг гаргаж өгчээ. Үүний хажуугаар ачаа тээвэр, хог хаягдлыг боловсруулах мөн хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртөг буурсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Оросын статистикийн мэдээгээр, тэдний ДНБ-ний үйлдвэрлэл энэ оны хоёрдугаар улиралд жилийн үнэлгээгээр 1,2 хувиар нэмэгдсэн байна. Жил хагасын дотор эдийн засгийн өсөлтөөр Оросоос хоцорч явсан Эстони ийнхүү дахин Оросыг гүйцэн түрүүлэв. Оны эхний улиралд Эстонийн эдийн засаг 1,1 хувиар нэмэгдсэн байжээ.
Эстонийн эдийн засаг 2010-2011 онуудад Оросынхоос илүү хурдтай өссөн байжээ. Балтийн энэ оронд дэлхийн эдийн засгийн хямрал маш хүндээр туссан ба одоо сэргэлт нь эрчимтай болж байна. Эстонийн Сангийн яам эдийн засгийн өсөлтөө энэ жилд гурван хувьтай байна гэжээ. Дараагийн жилд нь өсөлт 3,6 хувьд хүрэх гэнэ.