
Түүнчлэн Утор далайн хар салхины нөлөөгөөр өнөөдөр өдрөөс хойш Өмнөд Хятадын тэнгис дэх усны давалгаа 10 метр, Гуандун мужийн эргийн баруун бүс нутгаар 5.5 метрт хүрч давалгаалах тооцоо гарчээ. Харин Гуандунтай залгаа орших Хайнань мужийн зүүн хойд хэсгээр тэнгисийн давалгаа 3.5-4.5 метрт хүрч давалгаалах юм байна.
Утор далайн хар салхи нь энэ жилийн хувьд Хятадыг дайрч буй 11 дэх хар салхи аж. Хятад нь цаг уурын аюултай түвшнийг тодорхойлсон цэнхэрээс шар, шаргал, улаан руу хувирах дөрвөн өнгийн анхааруулах дохиоллын системтэй юм байна.
Б.АНХТУЯА