
Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд өчигдөр гал түймрийн долоо, галын зөрчлийн зургаан дуудлага, иргэд байгууллага аж ахуй нэгжээс гэмт хэрэг, зөрчлийн 1525, мөн яаралтай түргэн тусламжийн 2246 дуудлага иржээ. Ирсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлагаас гэмт хэргийн шинжтэй 46 зүйлээс 35 хэргийн эзэн холбогдогчийг тогтоож, хариуцах нэгжүүд шалгаж байна. Харин яаралтай түргэн тусламж 488 хүнд үзүүлж, 123 хүнд зөвлөгөө өгчээ. Үүнээс төрөх 55, осол гэмтэл 58, архидан согтуурсан 17 хүнийг холбогдох нэгжид хүргэсэн байна. Мөн улсын хэмжээнд нэг ой хээрийн түймэр цурманд байгаа аж.