
Малийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн хувьд бүс нутгийн хойд хэсэгт хүчээ аваад буй лалын босогч, хэт даврагчидтай тэмцэх, Франц, АНУ тэргүүтэй донор орнуудтай харилцах зэрэг нэн чухал асуудлуудтай нүүр тулгарах аж.
Нэгэн цагт Францын колончлолд байсан Малийн хойд хэсэгт лалын салан тусгаарлах туарегийн дайчид болон лалын хэт даврагчид бослого үймээн дэгдээснээс Франц цэргээ тус улсад оруулахад хүрсэн билээ. Түүнчлэн НҮБ-ын 12600 орчим энхийг сахиулагчид одоог хүртэл Малид лалын хэт даврагчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж байгаа аж.
Б.АНХТУЯА